Хүүхнүүдийн нүдэнд гуниг байдаггүй

Зөрж өнгөрөх хүүхнүүдийн нүднээс
Зөндөөн олон шүлэг ун
ш
иж чаддаг би
Харцнаас нь, нүднээс нь
Хайр гунигийн аялгууг сонсож чаддаг аа, би
Хайртай хүндээ яарсан бүсгүйн нүд
            Хав халуун, тунарсан их гэрэлтэй байдаг
            Жаргалдаа халууцсан тэдний харцанд
            Жавар уярч, цас ханзрах шиг санагддаг аа
Далдуур нэгнийг мөрөөдөн шаналах бүсгүйн нүд
Дарсгүй жүнз мэт халуун гунигтай байдаг юм
Далд хайрын шидэнд нь саран уйлж хоном
Дан утастай хөгжим эгшгээр цангах шиг санагддаг аа
            Хартай нөхрийнхөө атганд хавчуулагдсан бүсгүйн нүд
            Хайлган намрын шувуудгүй нуур шиг байдаг
            Далд гунигийн уйтай цагаан салхинаас
            Давс мэт гашуун эгшиг цалгидаг
Зөрж өнгөрөх зөөлхөн харцнаас
Гоёхон эрвээхэй нислээ ч даль нь бэртсэн байдаг
Дүүрэн жаргалтай монгол омголон харцнаас
Дүрсгүй хараацай дураар халин дүүлдэг
Зөрж өнгөрөх хүүхнүүдийн нүднээс
Зөндөөн олон шүлэг уншиж чаддагаа би
            Хадамдаа гомдсон, хайртдаа хаягдсан
            Харцуулын үгэнд зүрх нь шархалсан
            Харьд суугаа ижийгээ санасан
            Хаа холын нутгаа мөрөөдсөн
            Гуниг баярын халуун хүйтэн аялгууг
            Гудамжинд зөрөх хүүхнүүдийн нүднээс сонсож чаддаг аа би.

Хайртай шүү дээ, чи надад, би мэднээ

Хайртай шүү дээ, чи надад, би мэднээ

Харц, үгийг минь хүлээдэг л биз дээ, би ойлгоно

Шөнөөр унталгүй намайг л мөрөөддөг биз дээ

Шимтэн унтахдаа ч намайг л зүүдэлдэг биз дээ

 

Олны дундаас харуулддаг л биз дээ, чи намайг

Олж үзэхээрээ нисэхийг шахдаг биз дээ

Олдошгүй эрдэнэ мэт харамладаг л биз дээ, чи намайг

Орхигдож хоцорсондоо чи үргэлж шаналдаг л биз дээ

 

Ассан хайраа шаналлаар бүрээд хэрэггүй дээ

Азгүй хайр байсан ч хоёулаа дурсаж явъя даа

Авъяас төгөлдөр ухаалаг залуу чамд минь

Аальхан нэг нь дурлаж ч яваа юм билүү

Richard Clayderman - Yesterday

Итгэлт хамбын тайлагдашгүйн нууц
Манай улсаас 30 гаруй хүн Улаан-Үүдийн Иволгын дацанд Итгэлт хамбад мөргөөд иржээ. Тэнд Итгэлт хамба Дашдоржийн цогцсыг ил гаргаад тавьчихсан байсан гэнэ. Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс гэгээрсэн, алдартай хамба байсан юм. Нэг удаа түүнийг эзгүйд цэргүүд дацанд нь дайран орж, архи дарс уун ихэд танхайрчээ. Цагааннуурт явсан Итгэлт хамба үүнийг сонсоод даруй дацан руугаа яарсан аж. Нутагтаа очих замд Галуут хэмээх том нуур байдаг учир түүнийг тойрч их хугацаа алдах байжээ. Гэтэл
"Итгэлт хамбын тайлагдашгүйн нууц" цааш унших »
♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ 09

Хунгийн сүрэг нуурын толионд буух шиг

Хүсэн хүлээсэн мөч миний мэдэлд ирлээ

Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг

Магад одоо л хэлье... Би чамд хайртай!

Сэгс цагаан богд
Нийслэл хотын
Нөмгөн хархүү та
Сайн байна уу?
Хөдөө буйдын
Хүрэн бүсгүй би
Сайн байна.
Намар та манай нутагт
Намын сурталчилгаагаар ирэхдээ
Сэгс цагаан богдод
Сэрүүцэж, халууцаж хонохдоо
Мөнхийн сайхан байлгах
Мөрийн хөтөлбөр танилцуулахдаа
Ардчилал ил тодтойгоо
Алив сайхныг аваад явчихав уу
Хуучин бүхнийг хална гээд
Хуй салхи үлдээчихэв үү
Ганган лоозонгоо
Ган зудаар сольчихов уу
Илтгэл тавихдаа гарамгай
Иллэг хийхдээ сурамгай
Нам томилсон түшмэл
Нас тогтсон таныг
Говийн тэмээчин бүсгүй би
Горьдон харуулдсаар удлаа

"Сэгс цагаан богд" цааш унших »
Арабын бизнесмен

 Итгэлцэл – арабын ертөнцийн хувьд их чухал зүйл юм. Арабын ертөнц аугаа бөгөөд энэхүү ертөнц нь үндэстнүүдийнхээ хувьд нэг цул биш гэдэг нь ойлгомжтой. Арабын улс орнууд дотроо өвөрмөц нарийн онцлог бүхий харилцааны дэг жаягтай, тэдгээр нь тухайн улсынхаа хөгжил, нийгмийн байдлаас шалтгаалан асар ялгаатай байдаг гэсэн үг юм. Ислам шашинтны ертөнцөд гадаадын хүмүүс арабын зөвхөн эрэгтэйчүүдтэй ажил төрлийн холбоо тогтоодог. Тэд өөр хоорондоо мэндлэхдээ бие биенээ тэвэрч, бие биенийхээ хацарт хацраа хүргэж, нурууг нь зөөлөн алгадаж мэндэлдэг. Бизнес бол тэдний хувьд нэр хүндтэй, чухал ажил гэж үнэлэгддэг. Арабуудтай худалдаа наймаа хийнэ гэдэг нь багахан хэмжээний театрчилсан тоглолт мэт байдаг. Юуны өмнө худалдаа наймааны талаархи төсөөлөл нь европын сэтгэлгээнээс тэс өөр бйдаг гэдгийг мартаж болохгүй. Өрнө ба арабын ертөнцөд ертөнцийг үзэх үзлийн хувьд их зөрүү ойлголтууд байдаг. Жишээ нь: баруунд нийгмийн байгууллага тогтолцоонд итгэдэг. Арабууд бурхнаас заяасан манлайдагчид итгэдэг гэх мэт. Исламын шашны сургааль нь өрнийнхөнд харилцан ойлголцоход хүндрэл байдлыг бий болгодог. Хамгийн чухал нь арабуудад гутамшигтай доромжлолтой санагдах үйлийг хийхгүй байх хэрэгтэй. Тэд хөлөө ширээн дээр тавих зэрэг барууны, ялангуяа америк хэв маягийн биеэ авч явах байдалд дургүй. Арабчууд хэлэлцээр дээр илэн далангүй байдлыг үнэлдэг. Тэдний яриа нь маш их сэтгэл хөдлөлтэй бөгөөд чанга түрэмгий. Тэд нэлээд хүүхэмсэг байж мэдэх ч та тэдний эхнэрүүдийн талаар санаа бүү тавь. Тэд уран илтгэх урлагийг шүтэн бишрэгчид учир та тэдний дэргэд урнаар ярьж чадвал таныг үнэлж та амжилтад хүрнэ. Ялангуяа та наймаалцан үнэ хаяж, барааны үнэ буулгах тал дээр авьяастай бол тэд ийм зүйлд дуртай гэдгийг санаж яв. Арабчууд анх танилцсан цагаасаа эхлэн их эелдэг, найрсаг, янз бүрийн амжилт, эрүүл энх хүссэн үг, ерөөл байнга хэлнэ. Томоохон пүүс, компанийн захирлууд, ажил хэрэгч зарим хүн орчуулагчаар дамжуулан харьцдаг боловч тэд өөрсдөө хэд хэдэн гадаад хэлний мэдлэгтэй, хэд хэдэн томоохон дээд сургууль төгссөн хүмүүс бйдаг. Энэ тэдний элдэв зүйлд төрөлхийн авьяастайг илтгэнэ. Мөн тэдний мөнгөтэй холбоотой. Арабууд маш сайн наймаачид. Гэрээ, хэлэлцээрээр яригдаж шийдвэрлэх асуудлыг урьдаас судлан дүгнэж өөрсдийн байр суурь, болзошгүй алхмуудыг төлөвлөсөн байдгаараа өрнийхнөөс огт дутахгүй. Гэрээ хэлцэл, хүлээн авалт, уулзалтын цагийг маш ухаалгаар зохицуулж, тэдний шашны ёс заншлыг зөрчихгүй байх нь хамгаас чухал гэдгийг үргэлж санаж байх нь зүйтэй. Лалын шашны мөргөлийн цагуудаар уулзалт хийх, эсвэл зоог барихаар тэднийг урихад ирэхгүй юм уу, хоцорвол тэднийг бүү буруушаа. Арабууд архи дарсыг огт амсдаггүй. Энэ нь шашны хатуу ёс журамтай шууд холбоотой. Кофены өмнө хүйтэн ундаа уух эсэхийг асууж байвал уулзалтын хугацаа дуусч байгаа, эсвэл яриа өндөрлөх талдаа орж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та тэдний итгэлийг нэгэнтээ олж, ажил хэргийг амжилттай болгож чадвал танд тэд өгөөмөр хандана. Нөгөө талаар та тэдний итгэлийг нэг л адсан бол ахин олж авахад хэцүү байх болно. Арабууд хэлсэн үгэндээ эзэн болох нь ажил хэрэгч хүний нэр төрийн асуудал гэж үздэг ч олон улсын практикийн дагуу хэлэлцээрийг бичиглэсэн нь танд өлзийтэй байх болов уу.

Хамгийн хамгийн хамгийн ...
  • Хамгийн гvн нуур: Хөвсгөл
  • Хамгийн өндөр хvрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хvрхрээ юм.
  • Хамгийн их уст хvрхрээ: Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн өндрөөс буудаг.
  • Хамгийн том мөсөн гол: Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мөсөн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр өргөнтэй. Мөн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мөнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хөвсгөл аймагт Мөнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мөнх цаст уулс бий.
  • Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.
  • Хамгийн өндөр мод: Жодоо
  • Хамгийн их газар нутагтай аймаг: Өмнөгөвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.
  • Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
  • Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
  • Хамгийн ховор загас: Хилэм
  • Хамгийн том загас: Тул
  • Хамгийн том шувуу: Тас
  • Хамгийн өндөрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн өндөрт нисдэг.
  • Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Katie Melua - Nine million bicycles

Шүлэг ба Би

Угтах ирээдүй жаргалтай сайхан гэрэлтэхэд

Урт амьдралд уулзсан бүхэн найз шиг санагдахад

Урам тэтгэсэн хэдхэн үгс бурам шиг амтагдахад

Уучилж чадах ухааныг захисан ижий ааваараа бахархахад

Ухаарал төрдөг өө, надад

 

Ганцаараа дуусах юм шиг гайхал хорвоо инээд цалгиахад 

Ганганаж ниссэн шувуу бараа нь тасран алсрахад

Гал шиг сэтгэлийн минь гүнд найргийн гал дүрэлзэхэд

Ганган залуугийн араас даруухан харцаа чулуудахад

Гайхшрал төрдөг өө, надад

 

Санахын эгшинд гуниг хагдраасан чамайг санахад

Сайхан дурсамж, сэтгэлийнхээ уянгыг даллахад

Сартай шөнийн бүгээн аялгуу чихэнд сонсогдоход

Сархад агссан найрын хундага хөлчүүрхэхэд

Сайрхал төрдөг өө, надад

 

Бодолдоо ээдрэн сэтгэлээ аргадан санаа алдахад

Булиглах зүрхээ чагнаад өөрийгөө нэг тольдоход

Болор тунгалаг талст хөл доор минь чихрахад

Болжморын дуутай зун цагийг эрхгүй санагалзахад

Бодрол төрдөг өө, надад

 

Хур бороо сэтгэл даган урсахад

Хажууд минь сөхрөх уулс нүдэнд үзэгдэхэд

Харцанд минь тунарах эх дэлхийгээ харахад

Хайртай бүхнээ харамлаж нэгэнтээ мөрөөсөхөд

Халил төрдөг өө, надад

 

Намар намрын навчис гуниг дуслуулж унахад

Нас дутдаг хорвоод хоргодон холдоход

Нулимсан дуслаар дарс нэрж шимэн суугаад

Нойргүй хонон шөнийг өнгөрөөж үүр цайлгахад

Найраг төрдөг өө, надад

 

Шинэхэн өдрийг баяр баясгалантай угтахуйд

Шингэх нарыг амжилт бүтээлээр үдэхүйд

Шөнийн оддын доор аавыгаа эргэн дурсахуйд

Шүүдэртэй талд ээжийгээ дагаж явнаа гэж зүүдлэхүйд

Шүлэг төрдөг өө, надад

Сэтгэлзүйн өгүүллэгүүд цувралаас. "Бэрхшээлийг ял"

 

1985 оны нэг өдөр хамт гүйдэг найз Жэми маань намайг бүтэн 26.2 миллийн марафон гүйлтэд хүчээ үзэх үү хэмээн уриалсан юм. Тэр надад хоёр долоо хоног бэлтгэл хийхэд л хангалттай гэж итгүүлж чадсан билээ. Ийнхүү санал болгож байхад бид хоёр өдөрт нэг милл л гүйдэг байлаа.

Жаран хоногийн дараа Жэми бид хоёр марафонд гүйлээ. Долоо дахь милл дээр би Жэмиг алдлаа. Тэр арай удаавтар гүйх хэрэгтэй болсон юм. Харин би энэ тэмцээнээ дуусгая гэвэл өмнө гүйдгээсээ илүү хурдан хэрэгтэй гэдгийг мэдэрч байлаа.

22 дахь милл дээр хөл маань тэсвэрлэшгүй өвдөж алхах бүрт ташаа гуяыг минь хэн нэгэн хутгаар сийчээд байгаа мэт байлаа. Би үлдсэн 4 миллийг гүйж чадахгүй мэт болж бүр болимоор санагдаж, бие маань хорвоогийн бүх цээрлэлийг хүртэж байгаа мэт бодогдож байсан юм.

24 дэх милл дээр миний хажуугаар түрдэг тэрэг өнгөрсөн ба түүн дээр гүйж чадахаа больсон хоёр оролцогчийг хэвтүүлэн тусламжийн майхан руу аваачиж байлаа. Тэдний нэг нь богино хугацаанд бэлтгэл хийсэн ч бие бялдрын хувьд энэ уралдаанд амжилттай оролцож чадна хэмээн намайг ятгаж байсан Жэми найз минь байв. Би түүнийг хараад энэ бүхэн буруу байсан ч, мөлхөөд ч болох нь ээ тэмцээнээ дуусгая гэж шийдсэн юм. Тэгээд удалгүй би барианд хүрлээ.

Би 2 цаг 58 минут гүйсэн байлаа. Харин би сүүлд энэ хугацаа бол алдартай Бостон марафоны амжилтанд хангалттай төдийгүй өөрийн насны ангилалдаа 2 дугаар байр эзэлснээ мэдсэн юм. Гэвч өнөөдөр хамгийн чухал зүйл нь 26.2 милл гүйсэн нь биш, өөрийн насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн нь биш харин өөрийн чадахгүй зүйлээ даван дийлж түүнийг хийж чадна гэсэн итгэл олж авсанд л байгаа юм.

Та өөрийн амьдралдаа, өөрийн байгууллагадаа, өөрийн багтаа үүнээс илүү зүйлийг огт хийж чадахгүй нь дээ гэж бодох тэр үед сэтгэл өвтгөсөн маш олон зүйлүүдтэй учрах болно. Харин энэ л үед та шантарч бүү орхиорой. Тэрхүү бэрхшээлийн эсрэг шаргуу тэмцэж өөрийн зорилгодоо хүр! Эргээд дурсан санахад та энэхүү бэрхшээлийг даван дийлж өөрийгөө хүчилж давахгүй гэсэн зүйлээ өөрийн чадлаар ялсандаа сэтгэл их хангалуун байх болно.

Хүний биед хортой мэргэжил

 

Хэлгүй дүлий хүмүүсийн дохион орчуулагчийн мэргэжил хүний эрүүл мэндэд хамгийн хортой байдгийг эрдэмтэд нотолжээ.

Тэд бүр хүнд хортой үйлдвэрт ажилладаг хүмүүсээс ч илүү ядардаг байна. Улмаар анхаарал сулрах, ой тогтоолт муудах, мартамхай болж, тархитай холбоотой бусад өвчний эх суурь болдог аж. Ийм мэргэжилтэй хүмүүс сэтгэл санааны хямралд орох хялбар, гарын бугуйн яс хэврэгшдэг учир бэртэл гэмтэл авах магадлал 15-19 хувьтай байдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Flash дискнээс вирус авахгүй байх арга.

 

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар  нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.

Харин үүнээс хамгаалах арга бол  автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows TweakUI гэсэн  программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.

My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.

Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.

Хэрвээ танд энэ программ байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start -> Run… (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд  Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог  enable болгож сонгоод OK дарж болно.

За ингээд Flash дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.

Хайр дурлал хэдэн янз байдаг вэ?

 

Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том төөрөгдөл юм. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүмүүс хоорондын хамгийн сэтгэл хөдлөм харьцаа болох хайр сэтгэлийг ажигласны үр дүнд нэлээд хэдэн зүйл болгон хуваажээ.  

    1. Агапе.

    Цэвэр ариун, Гэнэт асч, хэмжээ хязгааргүй хайрлан бүгдийг нь уучилж байдаг ч удаан үргэлжилдэггүй. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хүмүүс мэхлэгдсэн байх нь олонтоо. Дурлуулсан этгээд нь цаадахыгаа өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээр нь далимдуулан ашиглаж эхэлдэг. Гол төлөв анхны хайр ийм байдлаар өрнөдөг.

    2. Строге.

    Нөхөрлөл, хайр сэтгэл. Олон бэрхшээлийг даван удаан өрнөдөг бөгөөд хэр баргийн мэхлэлт нурааж чадахгүй байх нь цөөнгүй. Харилцан бие биенээ хүндлэх, халамжлах дээр тогтдог. Тэр болгон гэрлэлтээр дуусдаггүй ч гэлээ энэ мэдрэмжийн төлөө амьдрахад харамсах зүйлгүй.

    3. Прагма.

    Тооцоотой хайр. Хосууд нэг нэгнийхээ зан ааш, ухаан, орлого, нийгмийн байр суур зэргийг удаан судалж байж ухамсартайгаар сонголт хийдэг. Ийм мэдрэмж цаг хугацааны явцад хосуудын бат бэх гагнадаг жинхэнэ үнэнч хайр сэтгэл болох нь цөөнгүй.

    4. Дон.

    Анхны харцаар үүсдэг солиотой мэдрэмж. Асар их таашаал, аймшигтай гачлалтай хоёр ээлжлэн байдаг мэдрэмж. Дурласан хүн өөрөө ч зовж цаад хүнээ ч зовоож байдаг. Үр дүнд нь өөрөө юу ч үгүй болтлоо шатаад дуучихгүй бол маш их сэтгэл гутралаар дуусдаг. Үүнийг мэдрэлийн саатал гэсэн ч болно.

    5. Людус.

    Хайр дурлал болж тоглох. Хосууд сэтгэлийнхээ цэвэр ариун гүнд гэхээсээ илүүтэйгээр гадаад үзэмж, шоунд анхаарах. Санах мартахад ядах юмгүй. Хөнгөхөн сайхан мэдрэмж гэж болно.

    6. Эрос

    Бэлгийн дур хүсэл. Ийм төрлийн дурлал голдуу эрчүүдэд байдаг. Гэхдээ хүсээд байсан цайзаа эзлээд авмагц дур нь ханаад сэтгэл нь унтарч үгүй болно. Мэдээж хэрэг энэ үед өөр нэг цайзыг эзлэх хүсэл төрж эхлэнэ.

    Эдгээрийн дотроос агапе, дон хоёр нь хамгийн аминд халтай гэж үздэг. Эхнийх нь дурласан хүнд өөрт нь халтай байхад 2 дахь нь дурласан дурлуулсан гэлтгүйгээр эргэн тойрных нь бүх хүмүүст халтай байдаг ажээ.

Шинэхэн дарга хатагтайн гаргадаг алдаанууд

 

Таны сүүлийн жилүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, хүсэн хүлээж байсан даргын албан тушаал танд шилжлээ.Тэгвэл даргын сэнтийд очсоны дараах ажил юу байх вэ? Юуны түрүүнд хэлтэс, албаа шинэчлэх, компанийхаа орлогыг нэмэгдүүлэх ээрэг олон ажил хийх хэрэгтэй. Мэдээж хэзээ нэгэн цагт таны төлөвлөсөн ажил биелж л таараа. Гэхдээ хэрвээ даргын сэнтийдээ залрангуут алдаа гаргахгүй л бол шүү дээ.

 Дарга хатагтай болонгуутаа алдаа гаргахгүй байх нь таны өсөж дэвжих хамгийн том магадлал гэдгийг ч мэргэжилтнүүд нотолдог байна. Ингээд шинэхэн дарга болсны дараа бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдааг та тогтон хараарай. 

 1. Шүүмжлэл хүлээж авдаггүй Хэрэв та дарга болсон л бол “хэн ч намайг шүүмжлэх эрхгүй” гэж бодож байвал том эндүүрэл. Мэдээж “шинэ” хүн гэдэг утгаар таныг ил тод шүүмжлэх хүмүүс ч байна, буланд бөөгнөрөөд хошуу амаа нийлүүлэн шивэгнэх нэг хэсэг ч байна. Тэд таны өмссөн цамцнаас авахуулаад, яаж хүнтэй харьцаж байгаа, хэдэн минут ажлаасаа хоцордог тухай хүртэл ярьдаг учраас цочирдолгүйгээр эхлээд шүүмжлэлийн ач тусыг сайтар бодоорой. Шүүмжлэлд дуртай хүн байдаггүй гэдэг ч энэ нь магтаал сайшаалаас ч илүү зүйл. Гол нь та шүүмжлүүлэхэд аливааг бодитойгоор хардаг гэдгийг санаарай.

 2.Бүхнийг өөрөө хийх гэсэн эрмэлзэл Та хичнээн бие сайтай, сийрэг ухаантай, ажилдаа дадалтай байсан ч хэзээ нэгэн цагт “шатахуун” чинь дуусч л таараа. Ганцаараа бүх ачааг нуруундаа үүрэх албагүй. Юуны төлөө дарга боллоо, “цэргүүд” чинь ч тантай хамт, таны удирдлаганд ажиллах ёстой. 

 3. Ажлаа хойшлуулдаг зан Ийм алдаа гаргадаг дарга нарыг харахад андашгүй байдаг: ширээ дүүрэн гарын үсэг зураагүй баримт, уншаагүй цаас… Ийм байдал ихэвчлэн өөрөө бие дааж шийдвэр гаргахаас зугтдаг дарга нарт байдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр юуны түрүүнд амархан ажлаа доодох хүндээ шууд хариуцуулаад, харин хүндхэн ажлаа “маргааш хийе” гэж хойш тавилгүйгээр хийж сур. 

 4. Ажлын үүрэг хариуцлагын буруу хуваарилалт Таны “цэргүүд” дор бүрнээ биеийн амрыг хараад хийсэн бүтээсэн зүйлгүй байвал танд л хэцүү. Тиймээс хүн тус бүр дээр ажил хариуцлагын нарийн хуваарилалт гаргах хэрэгтэй. Мэдээж үүнийг маш үндэслэлтэй хийхгүй бол “Таныг ирэхээс өмнө би үүнийг хийдэггүй байсан” гэх хүмүүс гарч ирэх ч магад. 

 5. Сэтгэлийн хөдөлгөөнөө барихгүй байх Өөрийгөө цаг ямагт тайван байлгаж, өөртөө итгэлтэй дүр төрхөө хадгалж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хүнд, хэцүү үед таны ийм байдал, төрх “цэргүүдэд” чинь асар их нөлөөлж, тэдний үйлдэл ч цэгцтэй байх болно. Мэдээж хүн л юм чинь сэтгэлийн хөдөлгөөн байлгүй л яахав, гэхдээ түүнийгээ ямар ч удирдлагагүйгээр зөнд нь орхиж хэрхэвч болохгүй. Ширээ шаагаад босмоор байсан ч оронд нь харандаа хугалаад хая, цөхөрч туйлдаад уйлмаар байсан ч гэртээ иртлээ тэс!

 6. Эмэгтэй хүн даргалж чадахгүй гэж бүү итгэ Ингэж хэлдэг хүнд итгэж, сэтгэлээр унах нь ёстой л утгагүй хэрэг. Соёлтой, боловсролтой эрчүүд хүртэл ийм яриаг үгүйсгэдэг болоод байна шүү дээ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 58 хувь нь, харин эрэгтэйчүүдийн 53 хувь нь “даргын сэнтийд заларсан эрэгтэй, эмэгтэин аль аль нь шийдэмгий зан чанартай байдаг” гэсэн байна. Харин эрчүүдийн зөвхөн 16 хувь л “эмэгтэй дарга харахаар дотор арзайдаг” гэжээ. Эрчүүдийн 55 хувь, эмэгтэйчүүдийн 59 хувь нь хүйсний ялгаагүйгээр даргадаа ханддаг тухай судалгаа байдаг байна. 

 7.Мэргэжлийн хувьд өсөх бодолгүй Бурхан танд даргын сэнтий бэлэглэснийг таны туйлын мөрөөдөл биеллээ гэж бодож байвал та жинхэнэ удирдагч биш. Хэрэв та мэргэжлийн хувьд өсч дэвжин, энэнээс ч олон хүнийг удирдаж, илүү далайцтай асуудлууд шийдэж байх юмсан гэж бодохгүй л бол таны саяхан суусан сэнтий амархан ганхана гэдгийг санаарай. Тэгээд ч ажилтнууд нь хаашаа, яаж явахаа мэддэг, алсын хараатай даргатай байхад дуртай байдаг юм. Тэгэхээр талын чинээ харж, сэтгэж, тогтмол өсч дэвжиж ажиллах хэрэгтэй.

Сонин хэвлэлийн хэл найруулга, үг хэллэг

Улс хөгжих тусмаа хэвлэл мэдээлэл нэмэгддэг гэж үг байдаг. Өнөөдөр монгол оронд маань тоолоод дуусахааргүй шар, хар сонинууд олноор төрөн гарчээ. Хэн ч гэсэн олны дундаас онцгойрч гарахын тулд ялгарах гэж оролдноо доо.  Захиалагчидыг татах бэлэг, реклам сурталчилгаа, янз бүрийн мэдээ. Тэр хэрээрээ тухайн сонины хэл найруулга, ялангуяа шар сониных их муудаж байна, гарчгаасаа эхлээд л. Хүний сонирхлыг татах хэдий ч монгол хэлний хэл найруулга, утгаа бодвол хэцүү л юм билээ.  Нэг сонинд гэхэд л “Цэнгэл сайдын шүүсийг шахна” гэсэн гарчигтай мэдээ байх юм. Ямар нэг зүйлийн шүүсийг шахах гэхээр юу ч үгүй болтол нь хуурай болгож, өөрөөр хэлбэл цусгүй ална гэдэг л утгыг агуулаад байх шиг. Шилжсэн утгаар үгийг олноор хэрэглэдэг хэдий ч хэрэглэх цар хүрээ байх ёстой баймаар л юм даа.

Болзоо

 

Орчлонгийн саран мөнгөн гэрлээр цацарсан
Од мичидтэй тэнгэрт өнөөдөр хоёул уулзана
Цас амтагдсан уруулыг чинь үнсэж
Цагаан цэцэрлэгт хоёул зугаална

Тунгалаг шөнө хааяагүй тархсан
Түмэн бээр ч хүрэхээргүй газар
Тэнгис үнэртсэн цээжийг чинь зүүдэлж
Тэвэр дүүрэн сэтгэлтэй чам дээр би очно.

Э үсэг

Миний ажигласнаар э эгшиг үсэг орсон үгүүд ихэвчлэн гэрэл гэгээтэй, цагаан цайлган, өөдрөг, сайхан зүйлийг билэгдсэн мэт санагдах юм.

... гэрэл, чийдэн, гэгээвч, гэгээн, цэлмэг, цэлгэр, цэнхэр, мэдлэг, мэргэжил, энхжин, эрүүл энх, эм, эмч, эмнэлэг, энх тунх, итгэл, сэтгэл, энхрий, эрвэгэр, хүсэл, хүлээлт, үнэн, энэрэл, тэмүүлэл, хэвлий, тэвчээр, цэцэг, эгдүүтэй, эгэл, энгүй, иргэн, тэнгэр, бүлээн, дээд, бүтээх, төрүүлэх, элээх, билэг, шинэ, тэнүүн, мишээл, үзэсгэлэн, бүлээн, цээж, дэрвэх, дэгдээхэй, сэвлэг, үзэг, тэмцэх, бишрэх, хүнлэг, бүүвэй, эсгий, цэмцгэр, цэцэн, гэр, идээ, инээмсэглэл, цэгээ, ээдэм...

Ennio Morricone - The Good, the bad and the ugly (concert)

Цэцэг ярьдаг гэдэгт та итгэх үү

Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлсээр иржээ. Эртний Япон, Хятадын шастир түүхт “цэцгийн хэл”-ний талаар бичсэн байдаг аж.

18 дугаар зууны эхээр Шведийн хаан Карл Перст байхдаа Ази тивээс үүссэн “цэцгийн хэл”-ийг сайтар судалсны дүнд Европт дэлгэрүүлэн цэцгийн толь бичгийг гаргасан түүхтэй аж.

Сарнай цэцэг нь гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг бол, улаан сарнай “Би чамд хайртай” гэсэн санааг илэрхийлдэг. Ягаан сарнай , сараана нь ганган дэгжин байдлыг бэлэгддэг бол шар сарнай баяр баясгаланг илэрхийлнэ. Голт бор цэцгийг ганцхан удаа л хүнд бэлэглэдэг. Учир нь, энэ цэцэг нь зөвхөн анхны дурлалынх байх ёстой гэж үздэг болохоор тэр гэнэ шүү. Нил цэцэг дассан сэтгэлийг илтгэдэг байна.

Амьдралын бичигдээгүй хууль

 

Гутранги хүний хууль
Сайнаар эхэлсэн юм муугаар дуусдаг. Муугаар эхэлсэн бол бүр ярилтгүй. Энэ ажил хөнгөн гэвэл хүнд ажил байдаг. Хүнд ажил гэвэл бүр хийх боломжгүй гэсэн үг.

Лерманы технологийн хууль
Техникийн ямар ч асуудлыг мөнгө, цаг хугацаа хоёр л байвал шийдэж болно.

Тулгамдсан цагийн хууль
Ямар нэг ажил хугацаандаа амжаагүй боловч дахин хийхэд хугацаа хангалттай байдаг.

Бубын хууль
Бүгдийг орвонгоор нь эргүүлж байж хайсан зүйлээ олно

Фортений хууль
Өөдрөг үзэлтнүүд онгоц бүтээдэг бол гутранги үзэлтнүүд шүхэр зохион бүтээдэг

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ 8

 

Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж
Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч
Дундаа тавьсан дурлалын дарсыг
Дуустал нь ганц чамтайгаа л уухсан

Мягмар гарагт шийдвэр гаргавал алдагдалд орохгүй.
Ажлын өдрүүд өөр өөрийн онцлогтой болохыг судлаачид тогтоожээ. Та даваагаас баасан гараг хүртэлх өдөр тутмын ажлаа зөв зохицуулбал ажлын тань бүтээмж өндөр байхын сацуу эрүүл мэндэд чинь тустай байх ажээ.
                        Даваа. Энэ өдөр хүчээ дайчлах хэрэггүй. Хагас бүтэн сайнд амарч, биэ сулласан тул даваа гарагт зөвхөн бэлтгэл маягаар ажиллавал дээр. Чухал уулзалт шийдвэр гаргах хэрэгтэй бол үүнийг энэ өдөр хийх хэрэггүй. Өдөр тутмын жирийн ажлаа хийж өдрийг аль болох тайван өнгөрүүлээрэй.
                        Мягмар. Таны биеийн хүч мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Энэ өдөр элдэв шийдвэр гаргах, хурал зөвлөгөөн хийх, ажил хуваарилах, зохион байгуулалтын ажилд тохиромжтой. Дараагийн өдрүүдийн үйл ажиллагаагаа төлөвлө.

"Мягмар гарагт шийдвэр гаргавал алдагдалд орохгүй." цааш унших »
Би тэвчээргүй хүн тул энэ ертөнцөөс явахаар шийдлээ.

 

Стефан Цвейг 1942 оны 2-р сарын 23-нд гэрээслэлдээ ингэж бичиж орхиод амиа егүүтгэжээ. XX  зуунтай цуг уран бүтээлээ эхэлсэн Австрийн нэрт зохиолч гэнэт нас барсан учир шалтгааныг судлаачид янз бүрээр тайлбарлаж байсан ч нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсангүй.

Стефан Цвейгийн нэрд гарсан өгүүллэгийн нэг нь “”Танихгүй эмэгтэй захидал” юм. Цвейг энэ өгүүллэгээрээ бүсгүй хүний эмгэнэлт хувь заяа, өвөрмөц сэтгэхүй, хайрлаж дурлаж чаддаг сайхан чанарыг харуулжээ.

Түүний бичсэн Хүн төрөлхтөний оддын цаг” ном, “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг”, “Айдас”, “Амок”, “Сарны гэрэл дэх гудамж” зэрэг олон тооны ном, өгүүллэгүүд байдаг. 

            Түүнийг бүсгүй хүний сэтгэхүй, дотоод ертөнцийг нээж чадсан зохиолч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг вэ, тэдний сэтгэлийг юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж гомддог вэ гэсэн асуултад Стефан Цвейг шиг хариулж чадсан зохиолч ХХ зуунд гараагүй аж. Тийм ч учраас Стефан Цвейгийн “Эмэгтэй хүний амьдралын 24 цаг”, “Танихгүй эмэгтэйн захидал”, “Амок”, “Сарны гэрэл дэх гудамж” зэрэг бусад олон өгүүллэг нь дэлхийн 100 орчим оронд хэвлэгдсэн гарчээ. Америк, Европын орнуудад удаа дараа хэвлэгдсэн байна.

Alla Pugacheva - 1983 Million Roses
Ганцаардал

Сэтгэл эзгүйртэл санаа алдана
Сэрүүн намрын бороо адил бодол минь асгарна
Үдшийн бүрийд би ганцаар гунигт дарагдан зогсоно
Үзтэл сэтгэл амгалан хүмүүс намайг үл анзаарна,.

Сэтгэл эзгүйрээд л нэг л хачин
Суумаар ч юм шиг босмоор ч юм шиг
Хэн нэгэнтэй ний нуугүй яримаар санагдаад
Хэлж үзээгүй, хэлэхийг хүсэхгүй ч үгээ хэлмээр юм шиг,.

Уйтгараар үдэж буй энэ өдөр хоног
Усанд ч унамаар
Улаан галд ч шатмаар
Унах навчис болж тэнгэрт ч нисмээр
Бүр орчлонг ч орхимоор,.

Гунихдаа, ганцаараа
Уйлж явлаа, нулимс минь
Зүүдэн дунд үерлэсэн юм,.

Гунихдаа, ганцаараа
Дуулж явлаа, аялгуу нь
Зүрхэн дунд үерлэсэн юм,.

Аяганы амсраар бөнжигнөх нулимсан дуслыг
Аяа, хүмүүс алган дээрээ тосоод шингээж чаддагсан бол
Юунд ч юм бэ мэдэхгүй,
Юуг ч юм бэ мэдэхгүй, ганцаарддагаа
Өөрөө ч мэдэхгүй, мэддэг ч үгүй байх,.

Олдсон жаахан амьдралдаа харамсахгүйн тулд ганцаардахаа больё
Оносон ч алдсан ч амьдрал гэдэг жаргал
Орчлонгоос буцахын үед л харин
Оготно бололгүй хүн болж төрөн гуниж, уйлж, ганцаардаж явсандаа баярлах байх,.

Ахиад амьдрах биш дээ энэ л хорвоод
Амгалан, хэнэггүй, харалган явъя
Гунигаа тээж амьдарч үзье
Ганцаардлаа тайлж шүлгээ бичье,.

Насаараа би дарь явъя , Намайг түлэх гэсэн нь шатаж яваг,.

Цаг хугацааны тухай

1 жилийн үнэ цэнийг та

Ангидаа улирч хоцорсон хүүгээс асуу

 1 сарын үнэ цэнийг та

Нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу

1 долоо хоногийн үнэ цэнийг та

Тэр хугацаанд сэтгүүл гаргагч редактороос асуу

1 өдрийн үнэ цэнийг та

Тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу

1 хоромын үнэ цэнийг та

Осолд ороод шаналан хэвтээ өвчтөнөөс асуу

1 мөчийн үнэ цэнийг та

Алтан медаль энгэртээ зүүсэн аварга тамирчнаас асуу

/Нарийлснаараа бус Монголчуудын хэлснээр ЮМААР ЮМ ХИЙЖ  ЧАДСАН-аар л баян амьдрахнээ/

“Youtube”-г гар утаснаасаа

“Google”-ийн эзэмшдэг дэлхийн хамгийн том дvрс бичлэгийн сайт “Youtube”-г хамгийн сvvлийн vеийн дэвшилтэт гар утсаар ашиглах боломжтой болжээ. Уг сайт 2006 оноос эхлэн гар утас хэрэглэгчдэд зориулсан дvрс бичлэг хийж эхэлсэн ч олны хvртээл хараахан болоогvй байсан юм. “Youtube”-ийн гар утасны vйлчилгээг эхний ээлжид АНУ болон зэргэлдээх 16 оронд ашиглах бөгөөд 10 хэлнээс сонголт хийхийг хэрэглэгчдэд санал болгож буй аж. Интернэтэд өндөр хурдаар холбогдох боломжтой гар утастай бол та дээрх вэбсайтад чөлөөтэй холбогдож болно.

Битүүлэх зан үйл хийгээд цээрийн ёс

Цагаан сар нь битүүлэх ба шинэлэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх , шинэлэх ёс нь шинэ оны угтах ёслол юм. Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм.
Сар  үл харагдах  битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн хэмээн нэрийддэг байна. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай гэсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа зас ч, гэрийн эзэн хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүйлийг, ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засан дээр нь битүүлгээ тавьж, идээ үндааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг өрхийн тэргүүндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.

"Битүүлэх зан үйл хийгээд цээрийн ёс" цааш унших »
Гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэе.

 

Таныг насан туршдаа хайраар гэрэлтэж, түүгээр тэжээгдэж яваасай хэмээн хүсэж байна. Таныг, Хүмүүний амьдралыг чимж, өөдрөг, баяр баясгалантай, урам зоригтой болгож байдаг Гэгээн хайрын тэнгэр үргэлж ивээх болтугай.

Нулимс инээд хоёроор нэрээн би урлаад
Намрын нэгэн навчис болж чам руугаан би  хийсдэг,
 - Чи хайр
Өвөл, зун хоёроор өөрийгөө би бүтээгээд
Өндөгөө сэтэлсэн шувуу болж чамруугаан би нисдэг,
 - Чи  дэлхий
Дуу, шүлэг хоёроор догдлолоон би нуучихаад
Дурлалын улаан дарс болж чамруугаан би асгардаг,
 - Чи далай
Бүлээн нулимс, зөөлөн бороо хоёроор сэтгэлээн би гоёчихоод
Бүхий л дурсамжаа санагалзан чамруугаан би яардаг ,
 - Чи амьдрал

Сэтгэл зүрхэндээ чамайгаа тээгээд Би – нэг л уянгалаг
Сэргэлэн харцаараа чамайгаа гоёод Би - нэг л сайхан
Шиврэх бороон дуслуудад хайрын үгсээ дайхдаа Би – нэг л жаргалтай
Шинэ өглөөг тосон мэндлэхдээ чамтай байгаадаа Би – дандаа л азтай

Насаараан намар явахдаа чамайгаа би гоёно
Найраг шүлгийн мөрүүд шиг уянгалахдаа чамайгаа би хөглөнө
Хайраараа илч явахдаа чамайгаа би төөнөнө
Халуун сэтгэлийн дуулал явахдаа чамайгаа би харамлана
Шүлгээрээ шүтээн явахдаа чамайгаа би алдаршуулна
Шөнийн оддын доор гэрэлтэй явахдаа чамаараа би бахарханаа

Чамдаа би хайртай 

«Дэлхийн хамгийн гоё нөхөрт гарсан эмэгтэй – 2007»-г эргэн дурсахад

Амттай хоол хийж, гал голомтоо сахиж, тансаг гутал хувцас өмсөж тайзнаа биеэ гайхамшигтай авч явах төдийгүй албан тушаал ахиж буй ямар нэг нэрт эрдэмтэн буюу амжилттай бизнес эрхлэгчээс дутуу биш эмэгтэйчүүд 2007 онд Олон улсын эмэгтэйчүүдийн Мартын наймны баярын өдөр оросын амралт сувиллын Сочи хотын Өвлийн театрын тайзнаа гарч «Дэлхийн хамгийн гоё нөхөрт гарсан эмэгтэй – 2007» титэмийн төлөө өрсөлдсөн билээ. Олон улсын уралдааныг дэлхийн 70 орны телевизээр нэвтрүүлсэн байна. Өрсөлдсөн 30 эмэгтэйгээс дөнгөж арав нь шөвгийн уралдаанд оролцсон бөгөөд тэд Венесуэл, Мексик, Гватемал, Канад, Франц, Нигерии, Германи, АНУ, Белорус мэдээжээр Оросын сэтгэл татам эмэгтэйчүүд байсан ба цөм нөхөрт гарсан эмэгтэйчүүд юм. Энэ нь уралдааны гол болзол билээ. Харин нас тийм ч чухал биш. Хамгийн гоё нөхөрт гарсан эмэгтэйг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр сонгож байгаа нь дэлхийн бүх эмэгтэйд талархал илэрхийлэх боломж олгосон гэж Оросын улсын соёл, кино урлагийн агентлаг үзэж байлаа. Энэ баярыг тэмдэглэж ирсэн 100 жилийн дотор дэлхийн эмэгтэйчүүдийн байдал ихээхэн өөрчлөгдсөн ба эдүгээ эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс олон талаар түрүүлж байна. Яруу сайхан зүйлийг эмэгтэй хүнтэй холбон үздэг. Эмэгтэй хүн байгаль орчинтэй эрэгтэйгээс илүү нягт холбоотой. Тэр уламжлалыг нандиглан хадгалдаг. Эмэгтэй хүн аль хэдийнэ адил тэгш эрхтэй болсон ч тэдэнд ямагт туслахыг эрэгтэйчүүдэд уриалж байна. Эмэгтэй хүн л бидний амьдралыг агуулга төгөлдөр болгож байдаг гэдэгтэй та ч санал нэгдэх байх аа.

Б.Ренчин "Монгол хэл"

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

1957.IX.15 Хөх хот

Би чамд

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг
Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа үнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зүрхээ өгөхдөө жаргадаг
Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг
Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг
Алтан шаргал өдрүүдийн эгшиг нь болж чи минь ирдэг
Ахиад төрөөгүй хорвоод эрдэнээс үнэтэй эрдэнэ чи минь л байдаг
Их амьдралын харгуйд заяа тавилан төөрсөн ч
Ивээл жилтэй чамдаа эргэн хурган хоргоддог
Өглөөн нарт цай гал дээр минь даргихад
Өр зүрхэндээ би чамайгаа сэмхэн үгүйлдэг
Хожимдсон ч гэсэн чи минь наддаа
Хорвоогийн бүх л жаргал хайрладаг
Санахын дээдийг зүрхэнд минь юүлчихээд
Салгуу хол явах бүрийд чинь
Цээжиндээ би чамтайгаа байдаг
Цэлмэг өдрүүдийг хайраараа хөглөн хүлээдэг
Хайртай бүхэн зуун зууны туршид
Зүрх зүрхэндээ хэлж дассан үгийг
Хамгийн нандин цэнхэр бороотой тэр өдөр шиг
Зөвхөн найз чамдаа зөөлөн хэлье

Хайртай шүү найздаа

Shubert – Minuetto
Амьдралын бичигдээгүй хууль

Бубын хууль
Ямар нэгэн юмыг эрж байж л олдог. Эрж хайгаагүй бол олно гэж байхгүй шүү дээ.

Ганц ширхэг юмны хууль
Ганц ширхэг үлдсэн юмыг хүн бүхэн худалдаж авах гэж уралддаг.

Онигооны хууль
Хамгийн сүүлд инээсэн хүн бол онигоо ойлгодоггүй хүн.

Виверийн хууль
Олуулаа такси барьсан үед тооцоог урд суусан нь хийдэг.

Сайн бүтээгдэхүүний хууль
Хэрэв бүтээгдэхүүн сайн чанартай бол үйлдвэрлэгдэхээ больдог.

7 ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ 7

Зүрхэнд минь зүү болон шивээ ч
Зүйрлэшгүй ариун ухаанаараа